"Оюу толгой" компанийн ажилтнууд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Монгол Улсын хуулийг буруу ашиглаж, ажилчдаа хохироож байна" гэв.
Туслан гүйцэтгэгч компанийн ажилтан "Компанийн эсрэг мэдээлэл хийлээ гээд ажлаас халах байх. Гэхдээ би айхгүй байна. Надаас гадна хөдөлмөрөө мөлжүүлж байгаа маш олон хүн тэнд ажиллаж байна. 6000-7000 мянган хүний хөдөлмөрийг шулж байна. Цалин, цагийн хөлсөө нэмүүлье гэж байгаа. Уг нь олуулаа байсан боловч камер ирэхээр ихэнх нь тарчихлаа. Мэдээж хэн ч ажлаасаа халагдахыг хүсэхгүй.
Бид хэвийн бус нөхцөлд 12 цагаар ажиллачихаад энгийн нөхцөлд 11 цаг ажилласан юм шиг цалин хөлс авч байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.1-д ижил төрлийн албан тушаалтай хүмүүсийн цалин хөлс адил хэмжээнд байна гэсэн боловч нөхцөл байдалд тэнгэр газар шиг ялгаатай байна" гэлээ.