Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Сахал Д.Эрдэнэбилэгийг цагдан ХОРИХООР шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая цагдан хорихоор шийдвэрлэжээ. Тодруулбал, АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх уг хүсэлтийг өнөөдөр хэлэлцэж, ийнхүү 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Шийдвэр гарсан даруйд түүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.

Сануулахад, Энэ сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Мөн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.

Ц.Сэргэлэн: Жижиг бизнес эрхэлж буй иргэдээ хяналт шалгалт нэрээр дарамталдагаа болих хэрэгтэй
Ц.Сэргэлэн: Жижиг бизнес эрхэлж буй иргэдээ хяналт шалгалт нэрээр дарамталдагаа болих хэрэгтэй
 
Б.Пүрэвдагва: 1-6-р ангийнхныг сургуульд нь хүргэж өгөхийн тулд 150 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна