Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг аль болох болиулах хэрэгтэй. ЖДҮ, жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдээ хяналт шалгалт нэрээр дарамталдаг, ажил хийх боломжгүй болгодог. Үүний цаана авлига, хүнд суртал янз бүрийн л асуудал байдаг. Тиймээс Үндэсний аюулгүй байдалд л нөлөөлдөггүй юм бол бусад төрлийн жижиг хяналт шалгалтыг аль болох цөөрүүлж байхгүй болгох хэрэгтэй. Ийм чиглэл рүүгээ явах ёстой. Харин ч иргэдийнхээ чаддаг, хүссэн, амжиргаагаа аваад явах, амьдралд нь нэмэр болох боломжийг нь чөлөөтэй тавьж өгөх ёстой. Зах зээлийн өрсөлдөөний хатуу хууль бий. Өрсөлдөөний явцад ялгараад үлдэнэ. Энэ нь өөрөө хууль. Гол нь стандарт маш чухал" гэлээ.