Өнөөдөр /2022.04.15/ Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
Тэрбээр энэ үеэр "Цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Иймд хувийн хэвшлийн цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх болно.
Төсвийн бодлогод тулгуурлан цаашдаа нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотойгоор төрөөс бодлогоор хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. 270 орчим объектын асуудал гарч байгаа. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр хувьсах зардлаа хоёр дахин нэмээд явах шийдвэр гаргаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдвэрлэлээ" гэв.