Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Төрийн албан хаагч нар томилолтоор явахдаа бизнес ангиллын суудлаар ЗОРЧИХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд төсвөөс цалинждаг бүх байгууллага нэгдсэн байдлаар зохицуулалтад орох улстөрийн шийдэл гаргасныг мэдээллээ. Тэрбээр "Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлана. Ингэснээр төрийн өмчит компаниудын захирал бие даан шийдвэр гаргах боломжгүй болно. Мөн төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн хяналтад оруулахаар, 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон.

10 орчим компанийг нэгтгэн нийлүүлнэ. 10 орчим компанийг татан буулгана" гэсэн юм.

Мөн "Төрийн байгууллагынхны гар утасны төлбөр төлөгддөгийг хуулиар зохицуулна. Зочин төлөөлөгч хүлээн авахгүй. Бэлэг авахтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна. Төрийн байгууллагын албан хаагч нар гадаад, дотоод руу томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчдог зэргийг хуулиар зохицуулна. Нэг үгээр хэлбэл, аль ч шатны албан хаагч нар энгийн визээр зорчино. Хүсвэл өөрөө мөнгөө нэмж төлөөд явах боломжтой.

Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албаныхан дүрэмт хувцас өмсөхгүй байхыг энэ хуулиар зохицуулна. Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй" гэлээ.

И.Мөнхжаргал:  УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, огцруулах үнлэслэлийг шалгуулахаар Цэцэд ханджээ
И.Мөнхжаргал: УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, огцруулах үнлэслэлийг шалгуулахаар Цэцэд ханджээ
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.