Сангийн сайд Б.Жавхлан үнийн өсөлтийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгөв. Тэрбээр "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шатахуун, мах, гурилийн үнийг тогтворжуулахаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон. Энэ удаагийн үнийн өсөлт энгийн үеийнх шиг биш. Энэ бол онцгой нөхцөл байдал, геополитек, зэвсэгт мөргөлдөөн зэрэг нөлөөлж байна. Тиймээс энэ нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засгийг бага хохиролтой, ард түмний нуруунд ачаа үүрүүлэхгүй байхаар зохицуулалт хийхээр болж байна. Шатахууны үнэ, шатахууны нийлүүлэлт биднээс шалтгаалахгүй. Тиймээс нийлүүлэлтийн шоконд орж болохгүй.
Дараагийн хүндрэл нь үнийн асуудал. Тиймээс Засгийн газар хэрхэн хамтарч ажиллах бололцоог харах шаардлагатай.
Бүх зүйлийн үнийг тогтворжуулж чадахгүй учраас гол гурван зүйлдээ л анхаарч ажиллана" хэмээлээ.