Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэх тооцоолол гарсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрх бүхий эрчим хүчний газраас хийсэн судалгаагаар одоо байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Энэ нь зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш. Ер нь өнөөдөр маш хүнд байгаа. Үнийг нэмэхгүй байх нь эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа хангах санхүүгийн боломжгүй болж байгаа гэдгийг хэлье.

Сүүлийн арваад жил тасралтгүй алдагдалтай ажиллаж байна. Жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2020 онд 92 тэрбум, 2019 онд 78 тэрбум төгрөгийг алдагдалтай ажилласан" гэв.

“IV ДЦС-ын ажилтан тоноглолын гэмтлийг засах гэж байгаад хүчдэлд цохиулж амиа алдсан“
“IV ДЦС-ын ажилтан тоноглолын гэмтлийг засах гэж байгаад хүчдэлд цохиулж амиа алдсан“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.