Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“IV ДЦС-ын ажилтан тоноглолын гэмтлийг засах гэж байгаад хүчдэлд цохиулж амиа алдсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх IV дулааны цахилгаан станцад гарсан үйлдвэрлэлийн ослын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Эрчим хүчний салбарын ажиллагсад маш эрсдэлтэй түвшинд ажилладаг болохыг та бүхэн мэдэх байх. IV ДЦС-ад хүний амь нас эрсэдсэн үйлдвэрлэлийн осол гарсан. Үйлдвэрлэлийн ослыг нуусан зүйл байхгүй.

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ээлжинд гарч байсан ажилтан үзлэг шалгалт хийх үеэр гэмтсэн тоноглолын гэмтлийг засах гэж байхдаа хүчдэлд цохиулж амь насаа алдсан. Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа оноо байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагаар эцэслэгдсэний дараа хариуцлага тооцох асуудал яригдана" гэв.

ДЭЭД ШҮҮХ: “Нарны хүү, Сарны охин“ компанийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
ДЭЭД ШҮҮХ: “Нарны хүү, Сарны охин“ компанийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна