Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уилл Смит: Крис, би олон нийтийн өмнө чамаас уучлалт гуймаар байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор хошигнол ярих зуураа Холливудын кино од Уилл Смитийн гэргийн халцарсан үсний талаар ярьсан.

Доромжлол мэт энэ дайралтыг тэвчиж чадалгүй Уилл Смит тайзан дээр гүйн гарч Крис Рокийн хацрыг хүчтэй алгадсан нь дэлхий нийтийг шуугиулав.

Тэгвэл энэ үйлдэлдээ Уилл Смит тайлбар хийжээ. Тэрбээр "Хүчирхийлэл үйлдэх нь байж боломгүй зүйл. Өчигдөр орой болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан миний зан ааш хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл. Гэхдээ Жадагийн эрүүл мэндийн байдлын талаар хошигносон нь тэвчихийн аргагүй байсан тул би сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлсэн.

Крис, би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуймаар байна. Үнэхээр миний буруу байсан. Би гаргасан үйлдэлдээ ичиж байна. Миний гаргасан үйлдэл миний харуулахыг хүсдэг эр хүний үйлдэл биш. Нинжин сэтгэл, хайраар дүүрэн энэ ертөнцөд хүчирхийлэл байх ёсгүй.

Мөн Академийн продюсерууд, бүх оролцогчид болон дэлхий даяар тэрхүү үйлдлийг минь харсан бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би Уильямсын гэр бүл болон "King Richard" киноны хамт олноос уучлал гуйж байна. Миний зан авир бид бүгдийн хувьд гайхалтай сайхан аялалд сэв суулгасанд гүнээ харамсаж байна.

Хүндэтгэсэн, Уилл" гэсэн байна.

ТОЙМ: Хөгжлийн банкны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
ТОЙМ: Хөгжлийн банкны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
 
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.