Төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн 30 жилд байгуулагдаагүй хотын бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлэхээр болжээ.
Хөшигийн хөндийн нисэх буудлын Бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Улаанбаатар хотоос 60 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд түшиглэн тухайн орчинд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Энэ хүрээнд "Шинэ Зуун Мод" хот нэртэй 150 мянган хүн амтай хот байгуулагдах юм.
Тус хотыг байгуулахад нийт 497 тэрбум төгрөг шаардлагатай байна. Одоогоор улсын төсвөөс 33 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.