Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч нар инээж буй зургаа хамгаалалтын хувцас дээрээ наажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Эмч нар Ковид-19-өөр өвчилсөн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс инээсэн зургаа хувцас дээрээ наах болжээ.
  • Уг санааг анх Робертино гэх эмч гаргасан байна.
  • Ингэснээр өвчтөнүүдэд эмч нарыг робот мэт хол хөндий санагдахаас сэргийлэх аж.

АНУ-ын Сан-Диего хотын “Scripps Mercy” эмнэлгийн ажилчид коронавирусний халдвараар өвчилсөн иргэдэд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хамгаалалтын хувцас дээрээ инээж буй зургаа наажээ.

Учир нь хамгаалалтын хувцастай ажиллах үед өвчтөнд робот мэт санагдах тохиолдол бий. Тиймээс тус эмнэлгийн эмч Робертино энэхүү санааг гаргасан аж. Тодруулбал, Робертиногийн найз коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд түүнд өөрийгөө таниулахын тулд  анх уг санааг сэджээ.

Найздаа эмчилгээ хийсний дараа тэрээр хамгаалалтын хувцастай, тусгай амны хаалттай ажиллах нь өвчтөнд ямар мэдрэмж төрүүлж байгаа талаар бодож эхэлсэн байна. Удалгүй түүнийг харсан эмнэлгийн ажилчид мөн инээсэн зургаа энгэртээ нааж эхэлжээ. Мөн бусад эмнэлгийн ажилтнууд урам зориг авч, энэхүү санааг хэрэгжүүлэх болсон байна.

Дэвсгэр мэдээлэл: АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1965 хүн нас барж, нийт нас барсан тохиолдлын тоо 14768 хүрээд байна. 

Эх сурвалж:Brighthumanity

Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга