Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хийгээд явна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулын бэлтгэл ажилтай холбогдуулан сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалтанд орсон.  Бид 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Сонгуулийн дийлэнх ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тухайлбал, сонгуулийн үеэр ажиллах иргэдийн сургалт, семинаруудыг цахимаар хийсэн.  Цаашдаа явагдах хорооны дарга, нарийн бичиг нарын семинарыг цахим хэлбэрт шилжүүлсэн.

МУ-ын ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй аюулгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэцэн батлах,  эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүлэх, эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай байна вэ, санал яаж авах, сонгуулийн санал авах байрыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлах, сурталчилгааг яаж явуулах,  УОК-оос сонгуулийн хорооны гишүүдтэй уулзсан уу, мэргэжлийн хяналт, эмнэлэг, цагдаагийн байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ  гэх зэрэг асуултыг асууж үүрэг чиглэл өгсөн.

Үүнээс гадна эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдэн зардал төсөв яаж нэмэгдэх  тооцоо судалгааг гаргах үүргийг өгсөн.  Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийг хойшлуулах талаар мэдээллүүд явж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хийгээд явна.

Эрх бүхий байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийг хойшлох шийдвэр гаргавал сонгуулийн ерөнхий хороо тэр шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Тэр болтол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явна. Ирэх долоо хоногт СЕХ хуралдана. Хуралдаанаар болзошгүй ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална” гэв.

Цагдаагийн алба хаагч осол гаргаж, амиа алджээ
Цагдаагийн алба хаагч осол гаргаж, амиа алджээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.