АН-ын даргад өрсөлдөхөөр хоёр хүний нэрээ бүртгүүлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар намын даргад өрсөлдөх материалаа хүргүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын менежерийн зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг дэнчингийн 500 сая төгрөгөө төлөөгүй тухай мэдээлсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа. Тэрбээр "АН-ын даргын сунгаанд ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. АН бол парламентын суудалтай учир парламентын гишүүн даргалах ёстой гэж би үзэж байгаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэр дэвшихгүй гэсэн учир би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн.
АН маш том нам. Тиймээс татвар, бүх зүйл итгэл үнэмшил дээр явдаг. Дэнчин 500 сая төгрөгөө хугацаанд нь төлсөн" гэлээ.