Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Тамираа: Сошиалд лайв хийж буй эмэгтэй ачаа бараагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. "Чингис хаан" олон Улсын нисэх буудлын гаалийн газрын дарга Г.Баасандорж "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийг товчхон танилцуулах ёстой байх. Өнгөрсөн 7 хоногт сошиалд мэдээлэл цацаад буй эмэгтэй 19 гаруй тонн бараагаа мэдүүлсэн. Ингээд өнгөрсөн гурав дахь өдөр бараанд нь шалгалт хийхээр болсон боловч тухайн мэдүүлэгч эмэгтэй дуудахаар ирэхгүй. Ирэхээрээ шалгуулахгүй байсан. Улмаар хуулийг тайлбарлаж, өнгөрсөн баасан гаригт ачаа барааг шалгах ажиллагааг эхлүүлсэн. 350 ачаа барааг шалгасан. Үлдсэн 122 ачаа барааг нь шалгах гэсэн боловч одоо хүртэл ирээгүй байна" хэмээлээ.

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Сошиалд лайв хийгээд байгаа иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн боловч хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн байна. Ингэхдээ 4-5 дахин дутуу мэдүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна" гэлээ.

ЭМЯ: 92 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 92 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.