E-Mongolia цахим үйлчилгээний талаар Улсын бүртгэлийн цахим төвөөс мэдээлэл өглөө. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "монголчууд цахим үндэстэн болох хүрээнд e-mongolia-г зөвхөн онлайн үйлчилгээгээр ашиглах бус, шуудангийн үйлчилгээг давхар туршиж үзсэн давуу тал гарлаа.
E-Mongolia нэвтэрч эхэлснээс хойш 2 150 000 гаруй үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээг цахимаар үзүүлснээр иргэдээс гарах зардал 30 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг 31 мянга гаруй удаа авсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаад паспортын үйлчилгээ 30 хувиар өссөн байгаа нь иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаа харуулж байна.
E-Mongolia-д 22 төрлийн лавлагаа 37 төрлийн үйлчилгээ байсан бол одоо 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээ болгож нэмэгдүүллээ" гэв.