Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн.
НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ.
Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.