Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт 628 га талбайн хог хаягдлыг цэвэрлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сум, ХХҮГ, НААҮГ хамтран бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн.

Нийтийг хамарсан төслийн хүрээнд 250 иргэнийг түр ажлын байраар хангаж сумын нутаг дэвсгэрт харьяалагдах нийтийн эзэмшлийн 628 га талбайн 1064 м3 хог хаягдлыг 16 машин техникээр цэвэрлэн, ачиж зайлуулан устгалд оруулсан байна.

Мөн нийтийн цэвэрлэгээний явцад үерийн далан, гуу жалга, гудамж талбайд хог хаягдал, үнс нурмаа ил задгай хаясан зөрчлүүд ихээр илэрч байгаа нь түймрийн болон үер усны болзошгүй аюулын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт ил задгай хог хаягдал хаясан тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд иргэнийг 50,000 төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 200,000 төгрөгөөр торгохоор тусгагджээ. 

Иргэн та үүргээ биелүүлж зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт ил задгай хог хаягдал, үнс нурмаа хаяхгүй байж, зөрчил гаргаж буй талаарх мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад (7037-102, 7037-1313, 7037-1212, 7037-3105) утсаар тухай бүр нь мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Ebarimt апп-аас авдаг боллоо
Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Ebarimt апп-аас авдаг боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга