Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт IV/30 хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ.

Тус захирамжид:

1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

2. Аймгийн Засаг даргын 2020 оны 1-А/54 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /хурандаа Х.Алтанхуяг/, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Дархан сумын Засаг дарга /Б.Азжаргал/, Шарын гол сумын Засаг дарга /Д.Амарсанаа/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/ нарт даалгасугай гэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Ойн хээрийн түймрээс сэргийлж хяналт шалгалт хийж байна
Ойн хээрийн түймрээс сэргийлж хяналт шалгалт хийж байна
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна