Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Г.Ундармаа МУСГЗ боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Найруулагч, жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаажээ. Тэрбээр "Шинэ үе продакшн"-д харьяалагдаж байгаад өдгөө бие даан уран бүтээл хийж буй. Мөн хүмүүнлэгийн ажил хийж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин билээ.

Тодруулбал, Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулжээ. 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмэр оруулсан юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

ҮСХ: Эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна
ҮСХ: Эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байна
 
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.