Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд


Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна. Түүнчлэн дунд болон бага сургуулиуд цахим сүлжээ болон видео бичлэгээр хичээллэж байна. Сургалт цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой олон хүүхэдтэй айл нэг зэрэг хүүхдүүдийн хичээлийг хийлгэх, интернет холболтгүй зэрэг хүндрэлүүд үүсгэж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд, багш, эцэг эхчүүд мэдээлжээ.

Алслагдсан хөдөө, орон нутаг цахилгаангүй, интернетгүй улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 20 хувь нь цахим сургалтад хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гараад байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд гол төлөв дараах үнэ төлбөргүй платфорумуудыг ашиглаж байна. Үүнд: Microsoft Teams, Google Classroom, Zoom, Hangouts, Messenger, Quizlet, Discord, Edmodo зэрэг болох талаар Унгар дахь манай Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: БСШУСЯ

Жолоодох эрхийн үнэмлэхний талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана
Жолоодох эрхийн үнэмлэхний талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.