Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын үйлдвэрлэгчид хүнд цагт цементийн үнийг ХӨӨРӨГДӨЖ болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 44 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын “сүүдэрт” хамгийн хүнд цохилт амсаж буй салбаруудын нэг бол барилгын салбар. Арга ядсан барилгын салбарынхан хил гаалийн гацалт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дийлэхгүй болсон тул төрөөс дахин магадлан хийж өгөхийг өнгөрсөн намар хүсч, жагсаал хүртэл хийж байв. Тэд 300 саяас эхлээд 1 тэрбумын хүртэл алдагдал хүлээгээд байгаа юм. Одоо барилгын улирал эхлэхэд энэ зовлон улам бүр хүчтэй мэдрэгдэх болно.

Гэвч жил бүрийн хавар үнийн индексийг судалгаа хийж тогтоодог гэх шалтгаанаар засаг тэднийг “хавьтуулаагүй”. Энэ хавар барилгын материалын индекс нэлээд нэмэгдсэн дүнтэй гарах нь тодорхой. Гэтэл ядрахад яр гэгчээр импортоос хараат барилгын материалын үнийн хөөрөгдлөө төр, хувийн хэвшилгүй дийлэхгүй сөхөрч байхад энэ салбарт ганц гялайж байсан цементийн үнэ нэмэгдэх нь гэх яриа гарч эхэллээ. Монполимент, МАК цемент, Хөтөл гэх гурван том компани цементийн зах зээлийн 90 гаруй хувийг дотоодоосоо хангаад хэдэн жилийг үдсэн.

Дотооддоо цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бараг зуун хувь хангаж буйд талархах иргэд, олон нийт маш их бий. Мөн эдгээр компаниуд төр засгаас ч авах ёстой дэмжлэгээ ч авсан байдаг. Бидний өнгөрсөн нэг сарын турш хэрэлдэж, хэлэлцсэн “Хөгжлийн банк”-наас хүртэл эдгээр компаниуд зээл авсан. Энэ мэтээр эдгээр компаниудад өгдөг төрийн дэмжлэгийг ярьвал олон зүйл яригдана.

Эдгээр компаниуд “Хөгжлийн банк”-наас авсан зээлийн эргэн төлөлтөө бусад компаниудаас илүүтэй төлж, хүлээсэн үүргээ биелүүлцгээж буй гэгддэг. Гэхдээ эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ цагт цементийн үнэ нэмэгдвэл байдал улам бүр хэцүүднэ.

Гэтэл үүн дээр нь цементийн үнийн өсөлт нэмэгдвэл барилгын салбар бүхэлдээ “ангал” руу унахад бэлэн болно. Тиймээс дотоодын зах зээлийн 90 гаруй хувийг хангаж буй цемент үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүд улс орон, иргэдийнхээ амь амьжиргааг хүнд хэцүү цаг үед боломж бололцоогоороо бодох цаг ирээд байна. Уг нь тэдэнд тийм боломж бий. Учир нь өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард цементийн үнэ 200,836 төгрөг байсан. Үүнээс хойш хил гааль хаагдаж, ковидын хүнд хэцүү найман сарыг үдсэн ч хэдий ч 2021 оны 8 дугаар сар 210,400 төгрөг ханштай байлаа. Өөрөөр хэлбэл, ковидын хамгийн төвөгтэй цаг үед цементийн үнэ ердөө дөрөвхөн хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг. Харин нөгөө талд нь арматур тэргүүтэй бусад импортын хараат барилгын материалууд энэ хугацаанд 70-100 хувь нэмэгдсэн байлаа.

Тиймээс цементийн салбарыг атгаж буй эдгээр гол “тоглогчид” цементийн үнийн өсөлтийг “хазаарлах” бодлого барих хэрэгтэй. Бизнесийн зарчмын дагуу заавал нэмэх шаардлагатай гэхэд ядаж 20-30 хувиар хэт хөөрөгдөхгүй байхыг хүсье.

Л.Баяр

Алдаагаа ухамсарладаггүй буруу ХАНДЛАГА залууст бүү суулгаач
Алдаагаа ухамсарладаггүй буруу ХАНДЛАГА залууст бүү суулгаач
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.