Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нью-Йорк мужид нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 43 секунд

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо халдварын эрсдэлт бүлэг болоод буй шоронгийн хоригдлуудад ямар арга хэмжээ авах талаар ярьж байна. Зургийн эх сурвалж: BBC

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-ын Нью-Йорк мужид сүүлийн 24 цагт хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ.
  • Тус мужид шоронгийн хоригдлууд халдвар авч, дамжуулах нь ихэсчээ.
  • Мужийн захирагч Эндрю 1100 хоригдлыг суллах тушаал гаргасан байна.

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо өчигдөр тус мужид нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол гарсныг зарлалаа. Тодруулбал, сүүлийн 24 цагт нас баралтын 731 тохиолдол бүртгэгдэж, нийт 5448 хүн нас барсан бол 38,836 хүн халдвар аваад байгаа аж.

Угтаа тус мужид сүүлийн 2 өдөрт халдварын тархалт удааширч, нас баралт буураад байсан ч өчигдөр ийнхүү дээд түвшинд хүрчээ. Гэсэн хэдий ч дээрх гурван өдрийн тохиолдлыг нэмэн дундажлавал өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлттэй байна гэв.

Мужийн захирагч Эндрю Куомо оршин суугчиддаа хараа хяналт, сэрэмжээ алдахгүй байхыг сануулж, Улаан өндөгний баяр зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг хүссэн байна.

Нью-Йорк мужид шоронгийн хоригдлууд халдвар авах, дамжуулах нь түгээмэл болоод байна

Нью-Йорк мужид шоронгийн хоригдлууд халдвар авах, дамжуулах нь ихэсчээ. Тухайлбал, 53 настай Майкл Тайсон Рикерс шоронд эрүүгийн бус гэмт хэргийн шүүх хурлыг хүлээж байгаад Ковид-19 халдвар авсан анхны хоригдол болж, нас барсан байна.

Харин үүний дараахан буюу даваа гаригт тус мужийн шоронгийн 286 хоригдол, 331 ажилтанд шинжилгээ хийхэд хариу эерэг буюу халдвартай гарчээ.

Халдвар авсан анхны хоригдол нас барсны дараа мужийн Хууль зүйн туслалцааны нийгэмлэгийн зүгээс захирагч Куомог эрсдэлт бүлгийн хүмүүсийг суллах зэргээр хурдан арга хэмжээ авч чадаагүй хэмээн буруутгасан аж. Харин өчигдөр Ноён Куомо дор хаяж 1100 хоригдлыг суллах тушаал гаргажээ.

Дэвсгэр мэдээлэл: АНУ дахь засан хүмүүжүүлэх байруудад тархсан халдваруудаас Нью-Йорк хотынх хамгийн өндөр байгаа бөгөөд тус хотын шорон халдварын тохиолдлоороо ч, нас баралтаараа ч улсдаа тэргүүлж байна.

Эх сурвалж: BBC 

Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.