Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гансүрэн: “No war” жагсаал нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

“Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс “Манжийн шар туг Монголын төв талбайг ороох ёсгүй" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, өчигдөр төв талбайд "No war" жагсаал болсон. Тус хөдөлгөөнүүдээс "No war" жагсаалыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байгаа аж.

"Хөх Монгол” бүлгэмийн дэд тэргүүн Д.Гансүрэн "Хоёр улсын дайны нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэн нэгнийг буруутгах гээгүй. Зөвхөн "No war" жагсаал нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн учраас хүч хэрэглэн далбааг нь булаасан. Тэдгээр залуусын бодлогогүй үйлдлээр Монгол орныг дүгнэх вий гэж сэрэмжилсэн.

Тус жагсаалтай зэрэгцэн МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэлд маш ноцтой үгнүүд байсан. "Эрх чөлөөнд хайртай ард түмэн Украины ард түмэнтэй хамт" гэсэн гарчигтайгаар Украин улсын удирдлагуудад хандан мэдэгдэл хийсэн. "Бидний дунд ганц л улс бий" гэх мэтээр ярьсан. МУ-ын Ерөнхийлөгч байсан хүн улсыг төлөөлөн ингэж ярьж болохгүй.

Мөн шар далбааг Украин улсын далбаа гэж тайлбарлаж байсан. Үнэхээр дайныг хүсээгүй "No war" юм бол аль ч улсынх нь далбааг барих ёсгүй байсан" гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд