Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 13.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар өгөх аж.
Сануулахад, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
Төсвийн цагалбар,
Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм.