Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЖИ-ТАЙМ”-д холбогдох хэргийн хохирогч нарыг ШШГГ-т хандахыг анхааруулав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

“ЖИ-ТАЙМ”-д холбогдох хэргийн хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах шаардлагатай талаар албаныхан мэдээлээд байна. Хохирогч иргэд өөрсдийн нэрийг дараах жагсаалтаас эндээс харах боломжтой.

Эргэн сануулахад, Жи тайм корпорейшн ХХК нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байдаг.

ХОХИРОГЧ М: Толгой дээр дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихаад цагдаагаа дуудаарай, би 100 мянган төгрөгөөр л торгуулна гэсэн
ХОХИРОГЧ М: Толгой дээр дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихаад цагдаагаа дуудаарай, би 100 мянган төгрөгөөр л торгуулна гэсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.