Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлснийг Оросын “RIA Novosti” агентлаг даваа гарагт уламжилжээ.

“Хамгийн гол нь бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо, дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хилийн бүсэд болно” гэж В.Мединский хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.

“Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл хот руугаа буцна. Бид нийтлэг байрь суурийн талаар урьдчилан таамаглаж болох зарим асуудлыг олж харсан” гэдгийг төлөөлөгч тодотгожээ.

Мөн уулзалтын үеэр яриа хэлэлцээний бүх байр суурийг нарийвчлан хэлэлцсэн гэж хэлсэн байна.

Япон улс руу буцах болон зорчих иргэд өнөөдрөөс дараах журмыг мөрдөнө
Япон улс руу буцах болон зорчих иргэд өнөөдрөөс дараах журмыг мөрдөнө
 
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн санаачилгад “Женко“ Х.Баттулга гарын үсэг зуржээ
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн санаачилгад “Женко“ Х.Баттулга гарын үсэг зуржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.