Украин, ОХУ-ын хооронд сөргөлдөөн үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Украины Харьков хотод буй 18 оюутан өнөөдөр маш хүнд нөхцөлд байгаа юм. Оюутнуудыг татан авах гэсэн боловч Украины нөхцөл байдал хүндэрч орох гарах хөдөлгөөн хаагдсанаар оюутнууд хорогдох байрнаасаа ч гарч чадахгүй байгаа юм.
Оюутнууд "Гадаад харилцааны яамнаас ганцхан бичиг хүлээсэн боловч ирээгүй. Нөхцөл байдлаас болж Монгол Улсын оюутнуудыг эх оронд нь явуулна уу гэсэн бичиг хүлээсээр байгаад ийм хүнд байдал орсон" гэж буй. Харин ГХЯ-наас "Нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул сарын өмнөөс оюутнуудад зөвлөмж өгч байсан" гэх тайлбарыг өгсөн юм.
Харин өнөөдрийн ГХЯ-ны хуралд эцэг эхийн төлөөлөл "н.Болормаа гэдэг хүн ямар учиртай хүн бэ. БШУЯ-ны нэр бариад нутаг буцах гэж байсан оюутнуудыг болиулсан байна лээ.
Үүнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "н.Болормаа гэх хүнтэй ГХЯ-наас уулзсан. Ер нь та бүхэнд бодит мэдээлэл өгөхөд Украины зарим сургуулиуд оюутнуудыг явж яах гээд байгаа юм. Нөхцөл байдал тэгэж хүндрэхгүй ээ. Битгий яв гэдэг зүйлийг зөвхөн монгол гэлтгүй бусад улсын оюутнуудад ч хэлсэн байгаа юм. н.Болормаа гэдэг нь Харьков байсан иргэн. Тэрбээр хэлэхдээ "Оюутнууд өөрсдөө над руу хандсан. Сургуулийн захиргаатай яриад өг гэсэн. Тиймээс би оюутнуудтай харьцсан. Түүнээс биш би оюутнуудыг сургуулиуд чинь баталгаа гаргаагүй бол буцаж болохгүй гэдэг зүйлийг хэлээгүй" гэсэн гэлээ.