Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинд суух Өргөмжит Консул Эдуардад талархал илэрхийлсэн ГХЯ-ны ТНБД-ыг эцэг эхчүүд шүүмжиллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Украин Улсад суух Монгол Улсын Өргөмжит Консул Эдуард Рубан Украинд гацаад буй Монгол оюутнуудын асуудлаар хэрхэн ажиллаж байгаа талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодруулахад,

Тэрбээр "Эдуард Рубанд бид талархах хэрэгтэй. ЭСЯ-тай байнгын холбоотой ажиллаж байгаа. Киевээс гурван оюутныг гэр бүлийнхэнтэйгээ хил дээр хүргэж өгсөн. Одоо өөрөө нутагтаа байгаа. Өргөмжит Консул ажлаа хийсээр байгаа" гэв.

Гэтэл энэ талаар Украинд байгаа оюутнуудын ар гэрийн төлөөллийн зүгээс Өргөмжит Консул Эдуард Рубаныг манай оюутнуудыг татан авах ажилд ямар ч оролцоо байгаагүй талаар мэдээлэв. Түүнчлэн Эдуард Рубанд талархах үндэслэлгүй учир түүнийг алдаршуулах шаардлагагүй хэмээн шүүмжлэв.

Н.Анхбаяр: ОХУ-д манай улсын 5000 орчим иргэн байна
Н.Анхбаяр: ОХУ-д манай улсын 5000 орчим иргэн байна
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.