МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүү Украин-Оросын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Орос Украины асуудал эхэлснээс хойш Монголын оюутнууд дайны бүсэд гацсан асуудал байна. Гадаад харилцааны сайд нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа гэж мэдээлж байгаа. Бид энэ асуудлыг тодруулахаар ГХЯ руу хэд хэдэн удаа очсон боловч үргэлж хаалттай хаалга мөргөж байсан. Албан ёсны бодит мэдээллийг л бид авахыг хүсэж байна.
Яамны ажилтнууд амралтын өдөр гээд яриад сууж байна. Гэтэл метроны буудал дээр манай оюутнуудын амь нас цаг, минутаар хэмжигдэж байна. Хамгийн ноцтой асуудал нь яах гэж ЭСЯ гэж байдаг юм бэ. Онцгой эрхийн дагуу мэдээлэл цуглуулаад тэр мэдээллийнхээ дагуу дүгнэлт хийгээд, иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Энэ үүргийг нь биелүүлэхийн тулд Монголын ард түмэн татвар төлж тэднийг цалинжуулдаг.
Монголчууд бид аль нэг байр суурийг албан ёсоор илэрхийлэх ёстой. Тиймээс бид маргааш Сүхбаатарын талбайд цуглаж, иргэнийхээ хувьд тайвнаар байр сууриа илэрхийлнэ" гэв.