Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Оюутнуудыг хүнд байдалд оруулсан Элчин сайд болон албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Хоёрдугаар сарын 24-нөөс хойш ГХЯ 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Гурав нь эх орондоо ирсэн. 15 иргэн гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. 3 иргэний тасалбар баталгаажсан. Хоёр иргэн сайн дураар үлдэхээр болсон. Харин Польшийн хилд 8 иргэн очоод буй. Тэднийг авахаар Элчин сайдын яамны ажилтнууд ажиллаж байна. Харьков хотод 23 иргэн байна. Үүний 18 нь оюутан. Дөрөв нь Монгол иргэн болон түүний Украйн эхнэр хоёр хүүхэд нь байна. Мөн Украин иргэншилтэй монгол нэг охин байна" гэв.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ. Олон Улсын байгууллагын тусламж дэмжлэг бий юу?

-Оюутнууд бүгд хорогдох байранд байгаа. Харьков руу орох гарах бүх хөдөлгөөн хаагдсан. Тусламж дэмжлэг оруулах гэхээр боломжгүй байна. Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ тусламж өгөх, мөн аюултай бүсээс аюулгүй бүс рүү оруулах асуудлыг ярьж байна.

-Хариуцлагын асуудал яригдах уу. Оюутнууд нутаг буцах хүсэлтээ өгсөн ч албан бичиг хийж өгөөгүйн улмаас гацсан байна?

-Хариуцлагын асуудал Элчин сайд болон тодорхой албан тушаалтнуудад яригдана. Гэхдээ нэн тэрүүнд оюутнуудаа аврах нь чухал байна.

-Оюутнуудтай холбогдож байгаа юу. Холбоо тасрах эрсдэл бий?

-Байнга холбогдож байгаа. Гэхдээ сүлжээ тасрах магадлал бий. Хэрвээ холбоо тасарвал хаана байж болох вэ гэдэг асуудлаар оюутнуудтай байнга холбогдож ажиллаж байна.

Францын жүдогийн шигшээ баг Монголын багтай хамтарсан бэлтгэл хийнэ
Францын жүдогийн шигшээ баг Монголын багтай хамтарсан бэлтгэл хийнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.