Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн банкны зээл хэнд олгогдсон нь хамаагүй, төлөгдсөн эсэх нь л хамаатай“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөгжлийн банкны асуудлаар Төв банкны байр суурийг мэдээллээ.

Тэрбээр "Хөгжлийн банк өөрийн хуулиараа үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлд 2021 оны намар хийсэн хяналт шалгалтаар саяын зээлтэй холбоотой 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсныг мэдээлсэн. Энэ нь Монголбанкны хяналт, шалгалтын аргачлалаар бий болсон зээл.

Тиймээс өнөөдрийн Хөгжлийн банкны зээлний асуудал савнаасаа хальчихаад байна. Сайн, муу зээл гэж ярихаасаа илүү хэний зээл, хэнтэй холбоотой зээл зэргээр өөр зүйл рүү ороод байгаа учраас Төв банкны зүгээс аль болох мэргэжлийн зүгээс харж байгаа. Зээл хэнд олгогдсон нь бидэнд хамаагүй. Энэ зээл хугацаандаа төлөгдөж байна уу гэдгийг л хянаж, шалгадаг. 1.7 их наяд төгрөгийн муу зээл аль болох хурдан төлөгдвөл Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаандаа орно. Энэ төлөгдсөн мөнгө нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудад орох боломтой. Хөгжлийн банк бусад арилжааны банкуудтай эн тэнцүү өрсөлдөх бус тэднийг түүчээлж явах хэрэгтэй гэж Монголбанкны зүгээс харж байна" гэв.

Б.Лхагвасүрэн: Манай банкуудаар дамждаг төлбөр тооцоо Свифт сүлжээний хоригт орсон банкуудаар дамждаг бол зогсох эрсдэлд орно
Б.Лхагвасүрэн: Манай банкуудаар дамждаг төлбөр тооцоо Свифт сүлжээний хоригт орсон банкуудаар дамждаг бол зогсох эрсдэлд орно
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.