Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн хээрийн түймрээс сэргийлэх ажилд хилчидтэй хамтран ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газартай "Хамтран ажиллах" 04/02-Н/24 дугаар нууцын гэрээ байгуулж, ОХУ, БНХАУ-тай хиллэх Улсын хилийн дагуу 10-30 метр өргөн, 409,2 км зурвас шинээр, 475,2 км зурваст арчилгаа хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх ажлын хэсэг байгуулж, Хилийн 0243, 0245, 0311, 0287, 0275, 0132, 0277, 0306-р ангиудад актаар хүлээлгэн өглөө.

📌Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”- ийн хүрээнд 2017-2020 онд Монгол-Оросын хилийн Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс, Завхан аймгуудын нутаг хилийн 0234, 0287, 0132, 0275, 0245, 0311, 0277 дугаар ангиудын хариуцсан хэсгийн улсын хилийн шугамын дагуу 1377.3 км шороон зурвас, 111.1 км нүхэн шуудуу шинээр байгуулж, 305 км шороон зурвасыг өргөсгөн, 1010.3 км шороон зурвасыг давхардсан тоогоор сэргээн, 176 км хэсгийг 30 м өргөн зориудаар шатаан зурваслаж, 225.2 км хэсэгт ургамлын хор цацаж турших ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

📌“Хамтын ажиллагаа нь хилийн бүс, зурваст хил дамнасан ой хээрийн түймрийн улмаас байгаль, экологи эдийн засагт учирч болох бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн, улсын хил хамгаалах үйл ажиллагаанд үр дүнгээ өгсөн, ач холбогдолтой чухал ажил болсон гэж дүгнэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр онцлон тэмдэглээд Монгол орны дархан хил, хил орчмын байгаль хамгаалах үйлсэд хамтран зүтгэж байгаа Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн мэдээлэл авах гол цэг, эх сурвалж нь манай байгаль хамгаалагчид болон хил хамгаалагчид байдаг. Иймд техник хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах”-аа онцлов.

📌Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг “Хилийн төлөө” тэмдгээр шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

БОАЖ-ын салбарын 2021 оны онцлох ажил
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.