Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2021 онд чамгүй олон ажил өрнөж, байгаль хамгаалах асуудал олон нийтийн анхааралд өртөж Төрийн ордны танхимд, Нэгдсэн үндэсний байгууллагын индэрт хүртэл хэлэлцэгдсэн онцлох жил байлаа. Байгаль орчны чиглэлээр цаг үеэ олсон бодлогын шийдвэр шинэчлэлийг хийж, үндэсний хөдөлгөөнийг эхлэлийг амжилттай өрнүүлэв.
Монгол оронд төдийгүй олон улсын сонорт хүрч, дэлхий нийт анхааралтай ажиглаж, хамтран ажиллахаа зарим улс орнууд илэрхийлээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг онцоллоо.