Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш“ ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний үйлдвэртэй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Гэндэнсүрэн болон бусад эрдэмтэн судлаач, иргэдтэй хамт явж танилцлаа.

Эрдэмтэн, судлаачдаас дараах саналуудыг илэрхийллээ.

✅ Сайжруулсан түлшний стандартыг яаралтай өөрчлөх

✅ Монгол Улсад утааны стандарттай болох

✅ Таван толгой түлш компанийн дэргэд лаборатори байгуулж өгөх

✅ Судалгаа хийж, туршилт хийж, үүний дараагаар үйлдвэрлэлийг явуулах

✅ Зүүнбаян төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах

✅ Сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдийн яндангийн стандартыг сайтар барих

✅ Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эд болон бусад барьцалдуулагч г.м-ийг сайтар анхаарах

✅ Үйлдвэрийн зориулалттай болон ахуйн хэрэглээний гэж ангилж стандартаар тогтоох саналуудыг өглөө .

Дээрх саналуудыг үндэслэн Нэгдүгээрт, эрдэмтдийн зөвлөлийг байгуулах.

Хоёрдугаарт, шинээр баригдах шинэ үйлдвэрийг технологийн хувьд шинэчлэн бүрэн автоматжуулах барих хамтарсан ажлын хэсгийг байгууллаа.

Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой
Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулсан, орлогоосоо төлөх боломжтой зээлийг бий болгох ёстой
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.