Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын мэргэжлий зөвлөл байгуулахаар болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.27) аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдэлд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.

✅Цар тахлын улмаас энэ салбарынхан багагүй хохирол амссаныг мэргэжлийн холбоодын удирдлага онцолсон. Тиймээс нэн тэргүүнд КОВИД-19-ийн үед гадны жуулчдыг хэрхэн ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх журмыг тодорхой болгох, аялал жуулчлалтай холбоотой хууль эрх зүйн шинэчлэл яаралтай хийх, салбарын яамнаас мэргэжлийн салбар зөвлөлүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хөндөв.

✅Мөн тусгай хамгаалалттай болон аялал жуулчлалын чиглэлээр олгогдож буй газар олголт, төлөвлөлтийг дахин эргэж харах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг бодлогоор дэмжих, стандарт бий болгох асуудлыг хөндөж, санал гаргаж байв.

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ аялал жуулчлалын салбарыг нэг хүний бодлогод зангидах биш, мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлогод тулгуурлан хөгжүүлэх ёстой гэдгийг онцлоод “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа” гэсэн юм. Мөн цар тахлын үед жуулчдыг ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх талаар журмыг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэнэ гэдгийг хэлэв.

✅Улмаар БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулахаар тогтлоо. Өнөөдрийн уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд тус зөвлөлд орж ажиллахыг урьсан юм. Уг зөвлөл аялал жуулчлалын бодлого гаргах, салбарын форумыг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хэлэлцэхээр болов.

Сав газрын болон хамгаалалтын захиргаа, ойн ангиудад автомашин гардууллаа
Сав газрын болон хамгаалалтын захиргаа, ойн ангиудад автомашин гардууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.