Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуу инженерүүд худгаас халуун ус авах шинэ үйлчилгээг танилцуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 34 секунд

✅Гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд худгаас зөвхөн хүйтэн ус авч, ашигладаг байсан. Тэгвэл худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийсэн байна.

Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлжээ. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

✅Энэхүү халуун ус олгодог худгийн шийдэл болон, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр очиж (2022.02.01) танилцсан юм.

✅Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.

✅Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.

✅Зохион бүтээгчдийн хувьд цаашид Улаанбаатар хотын хамгийн их амтай дүүргүүдийн гэр хорооллын дундах худгуудад байршуулах бүрэн боломж байгааг онцолж байв. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа. Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжинд хувь нэмрээ оруулсан шийдэл юм” гэсэн юм.

✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсны уулзалт хийж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулуулахаар боллоо.

Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэв
Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэв
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.