Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: ХӨСҮТ хамгийн хямд үнээр шинжилгээ авч байгаа учраас ачаалал их байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 7 секунд

ХӨСҮТ гадаадад зорчих иргэдээс 08.30-11.00 цагийн хооронд PCR шинжилгээ авч буй. Үүнээс үүдэн гадаадад зорчих иргэдэд хүндрэл учирч, дараалал ихээр үүсэх болсон талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

-Яагаад зөвхөн ХӨСҮТ болон цөөн хэдэн лаборториудад гадаадад зорчих иргэдээс PCR шинжилгээ авах зөвшөөрөл олгож байгаа вэ?

-Нэгдүгээрт, хүний оронд өөр хүн очиж шинжилгээ өгөөд байгаа юм. Нөгөө талаар хуурамчаар шинжилгээний бичиг бүрдүүлээд гадагшаа явах тохиолдлууд байна. Түүнээс гарах үр дүнд нь БНСУ руу явж байгаа иргэдийн шинжилгээ эерэг гарахаар манай нислэгийг хаачихаад байгаа юм. Тухайлбал хоёрдугаар сарын 11-нд БНСУ-д очсон манай улсын гурван иргэний шинжилгээ эерэг гарснаас болж хоёрдугаар сарын 17-23-ны хооронд нисэх байсан МИАТ-ийн гурван нислэгийг Солонгосын талаас зогсоосон.

-Тухайн эерэг гарсан гурван хүн нь хуурамч PCR бичиг баримт бүрдүүлсэн хэрэг үү?

-Энэ талаар бид судалж байна. Хүмүүс Photoshop ашиглан хуурамч бичиг хийж байгаа тохиолдлууд бий.

-ХӨСҮТ-д гадаадад зорчих иргэдийн дараалал ихээр үүсэх болсон. Үүнд цагийн хуваарийн хуваарийн зохицуулалт хийх боломжгүй юу?

-ХӨСҮТ хамгийн хямд үнээр шинжилгээ авч байгаа учраас тэнд ачаалал ихээр үүсээд байна. Интермед зэрэг хувийн лаборториудад арай өндөр үнээр буюу 90-100 мянган төгрөгөөр шинжилгээ авч байгаа. Бид бүх хувийн лаборториудад шинжилгээ хийх эрх олгож болно. Гэвч үүнээс үүдэн түрүүнд ярьсан хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хүний оронд шинжилгээ өгөх зэрэг эрсдэлүүд үүсэх магадлалтай. Цаашлаад улс орнууд манайхаас нисэх нислэгүүдийг зогсоох эрсдэл үүсээд байгаа юм.

АТГ-аас Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ
АТГ-аас Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.