Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 15.00 цагт хуралдахаар болжээ.
Хуралдаанаар намын зарим гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой зарим асуудалд МАН-ын нэр бүхий гишүүд холбогдоод байгаа юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН дүрмээрээ намын гишүүд хуулийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бол намаас түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутайг нь тогтоовол намаас хасна гэж заасан. Энэ дагуу МАН-ын гишүүн албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл аван залилсан нь шүүхээр тогтоогдвол албан тушаал харгалзахгүйгээр намаасаа хасна" гэж мэдэгдээд байсан билээ.