Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн хэмжээнээс доогуур байж болохгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Энэ үеэр тэтгэврийн нэмэгдэл ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрхэн уялдуулах талаар сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн хоёр жил тэтгэврийн нэмэгдэл хийгдээгүй байсан. Тулгамдаж буй эрсдэлтэй асуудлуудтай уялдуулан тэтгэврийн нэмэгдлийг хийсэн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн харах шаардлага үүсч буй юм. Энэ жил тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалт дээр хэмнэлтийг хийхээр төсөвтөө тодотгол хийж байгаа юм. Энэ нь ирэх жилийн төсөв дээр орж ирнэ гэсэн үг.

ХНХЯ-наас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой асуудлуудыг судална. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн хэмжээнээс доогуур байж болохгүй нь ойлгомжтой. Үүнийг судалж байж шийдэх ёстой. Энэ бол цаг хугацааны л асуудал" гэлээ.

Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарлаа хандуулж эхэлж байна
Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарлаа хандуулж эхэлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.