Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ.

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохоор болсон байдаг.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна.

Ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ
Ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ
 
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.