Өнөөдөр С.Эрдэнэ талын Ардчилсан намын гишүүд сар шинийн золголт хийжээ. Золголтод С.Эрдэнэ, М.Тулгат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй хүмүүс орсон байна.
Энэ талаар С.Эрдэнэ "XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 5-ны билэгт сайн өдөр Ардчилсан намын золголт өргөн дэлгэр сайхан боллоо. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.