Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 570 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 366 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 204 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 2049 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1670
-Хүндэвтэр 4093
-Хүнд 615
-Нэн хүнд 71 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 32677 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6449 иргэн байна. Үүнээс 616 нь жирэмсэн, 1232 хүүхэд байна.