Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлсэн байна.

-Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 байранд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

-Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 33 настай, эрэгтэй “Ж”-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ тухайн объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Танилц: Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчид
Танилц: Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчид
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.