Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Боов тараадгаа болиод мөнгө тараах хэрэгтэй, энэ бол энэ зууны шинэ соёл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлаар Төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Иргэдэд бэлэн мөнгө, хэвийн боов, бэлэг тарааж буй талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Н.Учрал гишүүний тараасан хэвийн боов, Х.Булгантуяагийн календар, миний тараасан мөнгө бол хувь хүний юм. Хувь хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа гарыг дээш харуулдаг. Богдын боорцог гэдэг зүйлээ болимоор байна. XXI зуунд мөнгө, төгрөг тараах хэрэгтэй. Би шинэ соёл тарааж байгаа шүү. Азийн орнуудад дугтуутай мөнгө тараадаг.

С.Одонтуяа гишүүний ярьж байгаа зүйлийг бид цаашдаа ярих хэрэгтэй. А.Ариунзаяа сайд эдийн засгийн, зах зээлийн зөв мэдлэгтэй юм байна" гэв.

Ц.Мөнхцэцэг: Иргэдэд эд материал, мөнгөн урамшуулал тараахыг хуулиар хориглох нь зөв
Ц.Мөнхцэцэг: Иргэдэд эд материал, мөнгөн урамшуулал тараахыг хуулиар хориглох нь зөв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.