Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "25 зээлдэгчийн жагсаалтыг гаргасан. Түр үүрэг гүйцэтгэж байх зургаан сарын хугацаанаас өмнө байсан зээлүүд. Тус жагсаалтад шинээр гаргасан зээл байхгүй. Засгийн газраас чиглэл өгч, прокурорын байгууллагатай хамтран шүүхэд өгөх ажлыг би эхлүүлж байсан. Тухайн үед прокурор эл хэргүүдийг тийм ч анхаарал хандуулаагүй.
Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа дангаараа нэг ч зээл гаргах шийдвэрийг гаргаж байгаагүй. Хуулиараа ТУЗ шийдвэрийг гаргадаг. 2019 онд гарсан гэх гурван зээл нь намайг ажил авахаас өмнө батлагдсан зээлийн хэсэгчилсэн олголт аль эсвэл нөхцөл өөрчлөх зээлүүд байна лээ. Шинэ зээл огт биш.
Зээл олголтын асуудалд дээр намайг ямар нэг байдлаар оролцсон гэж гомдол гаргавал би АТГ-д шалгуулахад бэлэн" гэлээ.