УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Тэтгэврээр хүмүүс их улс төрждөг болсон. Хууль санаачилж үзээгүй, нэг үсэг ч тавьж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон. Энэ хүн С.Одонтуяа гишүүний тархийг нь угаагаад сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэж ярьдаг хийх ажилгүй нэг хүн байна. Хэдэн жагсагч нарт мөнгө өгөөд эхлээд бид наадамгүй болсон. Бөх нь барилдаж чадахгүй цагаан сар ч үгүй боллоо. Ахмадаа дээдэлж, хүндэлж чадахаа ч болих юм байна.
Өнөөдөр АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс НДС-гийн мөнгийг нэхмээр байна. Хүүд нь бас хэлмээр байгаа юм. Гудамжинд жагсаж явж байхаар аав дээрээ очоод жагсаал хий. Ааваасаа очиж мөнгө олж ир" гэв.