Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Хөгжлийн банкнаас зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-т шалгуулж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шатыг дээрээс шүүрдэнэ. Хулгай луйвруудыг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд ямар ажил хийх вэ. НДС-гаас завшсан Капитал банк, Хөрөнгө оруулалтын банкны луйвруудыг чимээгүй хараад суух уу. Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөгийг завшаад алга болсон 26 зээлдэгчийн зарласан байна. Бүгд улс төрийн эрх мэдэлтнүүдийн асуудал. Ерөнхий сайд хийж байсан хүний асуудал ч яригдах ёстой. Энэ талаар яагаад ажил хийхгүй байна вэ" гэж асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар авлигатай тэмцэх асуудалд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой бүх өр төлбөр, авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Нэг жилийн хугацаанд бид хүсэлт тавьсан. Мэдээж бизнесийн хувьд хүндэрсэн ААН бий. Гэхдээ боломжтой мөртлөө төрийн байгууллагад ингэж хандаж байгаа иргэн, ААН-үүд байж болохгүй. Хуулийн байгууллага дээр очоод учраа олох байх.

Таны хэлсэн бүх асуудлуудыг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн" гэв.

АТГ: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна
АТГ: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.