Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Н.Төгсцогтын тулаан маргааш болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монгол Улсын гавьяат тамирчин, "King Tug" хочит Н.Төгсцогт Намиб Улсын тамирчин Сакариа Лукастай маргааш тулалдах бөгөөд өнгөрсөн шөнө жингээ үзүүлсэн байна.

Тэд 57,2 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт тулалдана.

Уг нь Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай өрсөлдөх байсан ч уг тамирчин “Covid-19”-ийн халдвар авсан тул ийнхүү солигдсон байна.

Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.

Харин манай улсын тамирчин мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялаад байна. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долоодугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан юм.

“Гоожих“-ын ЦОНДОН
“Гоожих“-ын ЦОНДОН
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.