Чехийн ардын дуучин Хана Хорка санаатайгаар коронавирусийн халдвар авч нас барсан гэж түүний хүү мэдээлжээ. 57 настай тэрбээр вакцин хийлгээгүй байсан бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан ч өөрийгөө эдгэрсэн гэж мэдээлснээс хойш хоёр хоногийн дараа нас барсан нь энэ аж.
Түүний нөхөр болон хүү нь ковидын халдвар аван тусгаарлагдсан байсан ч Хорка хэргээр тэдэнтэй уулзан халдвар авсан байна. Дуучны хүү Жан Рек "Аав бид хоёрын шинжилгээ эерэг гарсан тул бид тусгаарлалтад байсан. Гэвч ээж маань тэр бүх хугацаанд бидэнтэй хамт байсаар халдвар авсан" гэжээ.
Эх сурвалж: BBC