Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн буюу өглөөний 05 цаг орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шуурхай шалгахад тус тоотод оршин суух 45 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 44 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож амь насыг нь хохироосныг шалгаж байна.
Хардалтын улмаас эхнэрийнхээ аминд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.